Энэхүү хамтын ажиллагаа нь боловсролын байгууллага болон мэргэжлийн салбарын байгууллагын уялдаа холбоог бэхжүүлэх, онолын мэдлэгийг бодит ажлын туршлагатай хослуулах, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэхэд чиглэсэн чухал алхам болж байна.
Хоёр байгууллага хамтын ажиллагааны хүрээнд оюутан, суралцагчдын мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, үйлдвэрлэлийн дадлага, бодит кейс дээр суурилсан сургалт, мэргэжлийн зөвлөгөө, салбарын экспертүүдийн оролцоотой үйл ажиллагаа, цаашдын хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллах юм.
Бид боловсролыг зөвхөн танхимын сургалтаар хязгаарлах бус, суралцагчдыг ажлын байранд шаардлагатай мэдлэг, ур чадвар, зөв хандлагатай мэргэжилтэн болгон төлөвшүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажилладаг. Энэхүү хамтын ажиллагаа нь энэ зорилгын бодит хэрэгжилтийг улам бүр бататгаж, суралцагчдад илүү өргөн боломж, үнэ цэнтэй туршлага бий болгоход чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Мөн салбарын тэргүүлэгч байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлснээр боловсрол, үйлдвэрлэлийн уялдаа холбоог бэхжүүлэх, мэргэжлийн хөгжлийг дэмжих, салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулах олон ажлыг хамтран хэрэгжүүлэхээр зорьж байна.
Бидний үйл ажиллагааг үргэлж дэмжиж, итгэл хүлээлгэн хамтран ажилладаг нийт харилцагч, хамтрагч байгууллагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Хамтын ажиллагаагаа өргөн тэлж, илүү олон боломж, илүү үнэ цэнийг бүтээх болно.
Эрдэм номын үйлс дэлгэрэх болтугай.
