
“Шинжлэх ухаан, технологийн ололт амжилт хурдтай урагшилж буй мэдээллийн эрин зуунд бүхий л салбарын бизнес, үйл ажиллагаа хурдацтайгаар хөгжиж байгаа бөгөөд энэхүү хариуцлагатай цаг үед манай хамт олон оюутан суралцагчиддаа хөгжингүй улс орнуудын жишигт нийцсэн мэдлэг боловсролыг хүргэхээр хичээнгүйлэн ажиллаж байна. Манай сургууль нь өдийг хүртэл хугацаанд салбар салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдийг сурган бэлтгэсээр байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд РТІ хөтөлбөрт суурилсан сургалтыг амжилттай зохион байгуулж байна. Энэхуу хөтөлбөрийн давуу тал нь Сургалт – Судалгаа – Мэргэжлийн дадлагын цогц шийдлийг олон улсын их, дээд сургуулиудын жишгийн дагуу бий болгосонд оршино. Өдийг хуртэл хугацаанд бидэнтэй хамт суралцаж, бидэнтэй цуг урагшилж буй төгсөгчид, биднийг дэмжин хамтран ажилладаг иргэд, байгууллага болон ирээдүйг хамтдаа бүтээлцэх шинэ элсэгч та бүхний санасан бүхэн тань саадгүй бүтэж, сайн бүртгэл дэлгэрэх болтугай. Мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадварыг эрхэмлэгч хэн бүхэнд манай сургуулийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.”
Гүйцэтгэх захирал: Б. Анар
