Түгээмэл асуулт, хариулт

PTI хөтөлбөрт элсэхэд ямар шаардлага байдаг вэ?

ЕБС-г төгсөж буй нягтлан бодогч мэргэжлээр суралцах хүсэлтэй хүн бүрт нээлттэй.

Сургалт хэдэн жил үргэлжилдэг вэ?

Өдрийн бакалаврын анги нийтдээ 4 жил суралцах ба гуравдугаар түвшинээс эхлэн мэргэжлийн байгууллагад ажиллах боломжтой.

Ажлын байртай болж төгсөх үү?

Суралцах хугацаандаа ажиллаж эхэлсэнээр төгсөхдөө тухайн байгууллагадаа үргэлжлүүлэн ажиллах боломжтой.

Бакалаврын зэрэг олгох уу?

Идэр их сургуулийн нягтлан бодох бүртгэлийн бакалаврын зэрэг олгогдоно

Элсэхийн тулд ЭЕШ-ын оноо хэд байх шаардлагатай вэ?

Математик болон нийгмийн ухаан англи хэл зэрэг хичээлээр тухайн жилийн босго оноог давсан байх шаардлагатай.

3, 4-р курст ажиллахын зэрэгцээ хичээлээ яаж амжуулах вэ? Маш их ачаалалтай байх уу?

Ажиллаж эхэлсэн тохиолдолд долоо хоногт ердөө хоёр удаа оройн цагаар хичээллэх бөгөөд ачааллын хувьд оюутны ажилтай уялдуулан уян хатан хуваарь гаргадаг тул хичээл, ажлаа тэнцвэртэй хослуулах боломжтой.

Төгсөөд заавал ажиллаж байсан компанидаа үлдэх ёстой юу?

Гэрээнд заасан нөхцөлөөр ажиллах ба төгсөөд заавал тухайн компанидаа үлдэх албагүй бөгөөд та өөрийн хүсэл сонирхлоор өөр байгууллагад карьераа үргэлжлүүлэх сонголт үргэлж нээлттэй байна.  

Ямар байгууллагуудад ажиллах боломжтой вэ?

Сургуулийн гэрээт салбартаа тэргүүлэгч хамтран ажиллагч байгууллагуудад ажиллах боломж оюутан бүрт нээлттэй.

Нягтлан бодогч мэргэжлээр төгсөөд ажлын байрны олдоц хэр вэ?

Нягтлан бодогч мэргэжил нь бүх байгууллагад шаардлагатай байдаг тул ажлын байрны олдоц харьцангуй өндөр бөгөөд эрэлт тогтвортой байдаг.

PTI хөтөлбөрөөр төгсөгчдийн ажил эрхлэлтийн хувь хэд байдаг вэ?

PTI хөтөлбөрийн төгсөгчдийн ажил эрхлэлтийн түвшин 97%-тай бөгөөд ихэнх төгсөгчид төгсөхөөсөө өмнө эсвэл төгсөөд богино хугацаанд мэргэжлээрээ ажилд ордог.

Яагаад PTI хөтөлбөрийг сонгох ёстой вэ?

PTI хөтөлбөр нь онолын мэдлэгийг бодит ажлын туршлагатай хослуулдаг тул оюутнууд суралцах хугацаандаа мэргэжлийн ур чадвар эзэмшиж, орлого олж, төгсөх үедээ ажлын туршлагатай боловсон хүчин болж төгсдөг. Мөн төгсөгчдийн ажил эрхлэлтийн түвшин 97%-тай байгаа нь энэхүү хөтөлбөрийн үр дүн, давуу талыг илтгэнэ.

Scroll to Top