Сургуулийн танилцуулга

2013 онд зөвлөх үйлчилгээний төрөлжсөн төв хэлбэрээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн “Тод Санхүү” бизнесийн сургууль нь өдгөө санхүү, бизнесийн салбарын боловсролын тэргүүлэх сургуулийн нэг болон өргөжөөд байна. Бидний замнал салбарын мэргэжилтнүүдэд зөвлөгөө өгөхөөс эхэлсэн бол өнөөдөр:

  • 30 гаруй салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн багш нар
  • 1000 гаруй суралцагч
  • 2000 гаруй харилцагч байгууллагаас бүрдсэн системтэйгээр ажиллаж байна.

2019 онд бид үйл ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, Идэр Их Сургуультай хамтран АНУ-д төвтэй, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн ACBSP (Accreditation Council for Business Schools and Programs) байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн “PTI” бакалаврын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.

Бид Монголдоо анхдагч болох суралцангаа ажиллах, брломжийг олгодог сургалтын системийг нэвтрүүлсэн. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд оюутнууд цоо шинэ системээр суралцах боломжтой болсон бөгөөд өдгөө бид онолын мэдлэгийг бодит практиктай хослуулж, төгсөгчдийг хөдөлмөрийн зах зээлд шууд үнэлэгдэх өндөр ур чадвартай боловсон хүчин болон төлөвшихөд нь бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Scroll to Top