Нягтлан бодох бүртгэлийн суурь мэдлэг эзэмших хүсэлтэй харилцагчид болон мэргэжлээ өөрчилж буй хүмүүст зориулсан энэхүү хөтөлбөр нь санхүүгийн анхан шатны бодит практик ур чадварыг системтэйгээр эзэмшүүлэхэд чиглэнэ.
Жил бүр дунджаар 50 орчим суралцагч хамрагддаг бөгөөд үйлчилгээ, худалдаа, үйлдвэрлэл зэрэг суралцагчийн сонирхсон салбарын онцлогт тохируулан практик мэдлэг олгодог нь гол давуу тал юм.
Хөтөлбөрийн онцлог
• Санхүүгийн анхан шатны бүртгэл хөтлөлт
• Анхны баримт бүрдүүлэлт
• Салбарын онцлогт тохирсон тайлан, тэнцэл боловсруулах
• Практикт суурилсан бодит кейс дээр ажиллах боломж
Төгсөгчдийн ажлын байр
Төгсөгчид:
• Тооцооны нягтлан бодогч
• Туслах нягтлан бодогч
• Санхүүгийн туслах ажилтан зэрэг ажлын байранд шууд ажиллах боломжтой.
Мөн жижиг, дунд бизнесүүд, гарааны компаниуд болон санхүүгийн аутсорсинг үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудтай хамтран ажиллах өргөн боломж бүрддэг.
