Мэргэшүүлэх хөтөлбөр

Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр ажиллаж буй мэргэжилтнүүдийг Мэргэшсэн Нягтлан Бодогчийн зэрэг цол авахад шаардлагатай онол, практикийн цогц бэлтгэлээр хангах зорилготой хөтөлбөр юм.

Жил бүр 150–200 нягтлан бодогч хамрагддаг бөгөөд үүнээс 80–100 суралцагч тухайн жилдээ амжилттай эрхээ авдаг нь сургалтын чанар, үр дүнгийн бодит илэрхийлэл болдог.

Хөтөлбөрийн агуулга

  • Гүйцэтгэлийн удирдлага
  • Санхүүгийн менежмент
  • Аудит ба баталгаажуулалт
  • Санхүүгийн тайлагнал
  • Татварын бүртгэл, тайлагнал

Мэргэшсэн нягтлан бодогчийн сургалт нь мэргэжлийн ур чадварыг гүнзгийрүүлж, санхүү, нягтлан бодох бүртгэлийн салбарт илүү өргөн хүрээнд ажиллах боломжийг бүрдүүлдэг. Мөн удирдах албан тушаалд дэвших, мэргэжлийн нэр хүндээ өсгөхөд чухал түлхэц болдог.

Тод Санхүү Бизнесийн Академи нь 2015 онд Монголд анх удаа нягтлан бодох бүртгэлийн онлайн хичээл болон цахим тестийн санг санаачлан нэвтрүүлж, мэргэжлийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлсэн анхдагч юм.

Scroll to Top