Тэтгэлэгийн зорилго
Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь сурлагын амжилт, идэвхи зүтгэлээрээ манлайлагч оюутан залуусыг санхүүгийн хувьд дэмжих замаар эх орныхоо хөгжилд үнэ цэнтэй хувь нэмэр оруулах чадварлаг мэргэжилтэн болон төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэх зорилготой.
Хэн хамрагдаж болох вэ?
PTI хөтөлбөрт НББ мэргэжлээр суралцах хүсэлтэй дараах шаардлагыг хангасан ЕБС-ийг амжилттай төгсөгч гэрээт байгууллагын олгож буй энэхүү тэтгэлэгт хамрагдана.
Тэтгэлэгт хамрагдах шаардлага
- Нягтлан бодох бүртгэлээр суралцах чин хүсэлтэй
- Суралцаж байх хугацаандаа болон төгссөний дараа гэрээнд заасан хугацаанд тэтгэлэг олгогч байгууллагадаа мэргэжлээрээ ажиллахыг зөвшөөрсөн байна.
Тэтгэлэг үргэлжлэх талаар
Суралцагч нь амжилттай тэтгэлэг авсан тохиолдолд цаашдын сурлагийн амжилтийг илэрхийлэх голч дүн, идэвхи оролцоонд үндэслэн тэтгэлэг үргэлжлэх болно.
