PTI хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан Нягтлан бодох бүртгэлийн олимпиад болж өндөрлөлөө.
Тус олимпиадад суралцагчид санхүүгийн болон удирдлагын бүртгэл, татвар, аудитын суурь мэдлэг, олон улсын стандартын хүрээнд бэлтгэгдсэн сорил, бодлогуудыг бодож, оюун ухаан, хурд хүчээ сорин өрсөлдсөн юм. Олимпиадад оролцогчид маань бэлтгэгдсэн түвшнээ батлан харуулж, өндөр идэвх зүтгэлтэй оролцлоо.
Энэхүү олимпиад нь суралцагчдад зөвхөн сургуулийн танхимд олж авсан мэдлэгээ сориод зогсохгүй, цаашид ажлын байран дээр гарахад бодит давуу тал болох практик ур чадвар, туршлага хуримтлуулах чухал алхам болж чадлаа. Ирээдүйн чадварлаг нягтлан бодогч, санхүүгийн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд энэхүү тэмцээн өндөр ач холбогдолтой юм.
Мэргэжлийн карьерынхаа эхлэлийг амжилттай тавьж, олимпиадад идэвхтэй оролцсон нийт суралцагчид болон бэлтгэсэн багш нартаа талархал илэрхийлж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.
Эрдэм номын үйлс дэлгэрэх болтугай.
