Үндэсний өв соёл, үнэт зүйлээ дээдлэх “Соёлыг сурталчлах өдөрлөг” амжилттай зохион байгуулагдлаа.

Тод Санхүү сургуулийн зүгээс суралцагчдынхаа гоо зүйн боловсролыг дэмжих, эх орныхоо түүх, соёлын үнэт өвийг танин мэдүүлэх, түүгээр бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой “Үндэсний соёлыг сурталчлах өдөр”-ийг амжилттай зохион байгууллаа.

Өдөрлөгийн хүрээнд монгол түмний уламжлалт ахуй соёл, зан заншлыг харуулсан олон сонирхолтой хөтөлбөрүүд хэрэгжсэн юм. Суралцагчид үндэсний хувцсаараа гоёж, уламжлалт тоглоом наадгайгаар наадан, өв соёлынхоо гүн гүнзгий утга учрыг хамтдаа танин мэдэв.

Орчин үеийн боловсролтой, дэлхийн хэмжээний мэргэжилтэн болон төлөвшихөд үндэсний ижилсэл, соёлын дархлаа хамгаас чухал байдаг. Тиймээс ч суралцагчдадаа эрдэм мэдлэг олгохоос гадна үндэсний өв соёлоо тээгч, сурталчлагч нь байх урам зоригийг өгсөн, танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой өдөр болж өнгөрөв.

Цаашид энэхүү өдөрлөгийг уламжлал болгон зохион байгуулж, суралцагчдынхаа соёлын боловсролыг тасралтгүй дэмжих болно. Өдөрлөгт идэвхтэй оролцсон нийт багш, ажилчид болон суралцагчдадаа талархал илэрхийлье.

Эрдэм номын үйлс дэлгэрэх болтугай.

2026.02.27

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

Scroll to Top