Тэтгэлэг

Зорилго:

Идэр их сургуулийн салбар Тод санхүү сургуулийн PTI /Practice Training Income/ хөтөлбөрт НББ-ийн мэргэжлээр суралцах хүсэлтэй Ерөнхий Боловсролын Сургууль төгсөгчдөд харилцагч байгууллагуудын зүгээс сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож мэргэжил эзэмших, дадлагажих, амжилттай суралцагчдыг урамшуулах, дэмжлэг үзүүлэх зорилготой.

PTI хөтөлбөрт НББ мэргэжлээр суралцах хүсэлтэй дараах шаардлагыг хангасан ЕБС-ийг амжилттай төгсөгч гэрээт байгууллагын олгож буй энэхүү тэтгэлэгт хамрагдана.

Үүнд:

  • Нягтлан бодогч мэргэжлээр суралцах чин хүсэл эрмэлзэлтэй
  • Суралцаж байх хугацаандаа болон төгссөний дараа гэрээнд заасан хугацаанд тэтгэлэг олгогч байгууллагадаа мэргэжлээрээ ажиллахыг зөвшөөрсөн байна.

Тэтгэлэгт горилогчдыг дараах үе шатаар шалгаруулна.

Үүнд:

  1. Өөрийн сонгосон мэргэжил ба ирээдүйн зорилгын талаар илэрхийлсэн “Миний ирээдүй” сэдэвт ЭССЭ бичиж 2025 оны 5 сарын 15 өдөр хүртэл info@pti.mn хаягаар ирүүлэх болон Тодсанхүү сургуулийн 604 тоотод биеэр авчирч өгнө.
  2. Тэтгэлэг олгогч байгууллага болон сургуулийн элсэлтийн комиссын хамтарсан багийн ярилцлагад орно.

Тэтгэлэгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг /100% тэтгэлэг + Ажлын байр/

Манай хөтөлбөрийг дэмжигч байгууллагууд PTI  хөтөлбөрт суралцах хүсэл эрмэлзэл бүхий элсэгчдэд 100% хүртэл тэтгэлгийг олгох ба сурлагын амжилтыг илэрхийлэх голч дүн, идэвхи оролцоог үндэслэн тэтгэлэг үргэлжлэх болно.

Суралцагчид 2-р дамжаанаасаа эхлэн гэрээт байгууллагуудад мэргэжлээрээ цалинтай ажиллан, нийгмийн даатгалын шимтгэлээ төлж эхэлнэ. Амжилттай төгсөгчид нь тухайн байгууллагадаа үргэлжлүүлэн ажиллах боломжтой. 

Тэтгэлэгт хамрагдахыг хүсвэл www.pti.mn  цахим хуудсанд зочилж бүртгүүлээрэй.

Холбоо барих

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, М Плаза Оффисын 6 давхарт. /Бөмбөгөр худалдааны төвийн хойно/

Утас: 89601000, 9988 8872, 70151000

Scroll to Top