Төгсөгчид болон суралцагчдын сэтгэгдэл

Б. Мөнх-Эрдэнэ (III-р курсийн суралцагч)
Сургалтын хугацаанд эзэмшсэн мэдлэг, практик ур чадвар маань мэргэжлийн чиглэлээрээ эртнээс туршлага хуримтлуулах боломжийг нээж өгсөн гэж боддог. Анх элссэн цагаасаа эхлэн Улсын нягтлан бодох бүртгэлийн олимпиадад тогтмол амжилттай оролцож ирсэн. Өдгөө Монголын Үндэсний Тайлагнал Аудит ХХК-д туслах аудитороор ажиллаж байгаа бөгөөд хөтөлбөрөөр олж авсан суурь мэдлэг, дадал маань ажлын байран дээр бодит давуу тал болж байна.

Б. Энхмаа (2025 оны төгсөгч)
Оюутан байх хугацаандаа “Монголын Үндэсний Тайлагнал Аудит” ХХК-д туслах аудитороор ажиллаж, онолын мэдлэгээ практикт бататгаж эхэлсэн юм. Харин өнөөдөр миний хувьд олж авсан мэдлэг, туршлагаа бусадтай хуваалцах, дараагийн үеэ бэлдэх нь хамгийн чухал бөгөөд үнэ цэнтэй ажил болоод байна. Тиймдээ ч 2023 оноос хойш өнөөдрийг хүртэл “Тод Санхүү Бизнесийн Сургууль”-д багшилж байна. Эрдмийн аянд хөтөлж, амьдралын маань болон карьерын маань том суурийг тавьж өгсөн сургуульдаа болон багш нартаа үргэлж талархаж явдаг.

Т. Номинзул (I-р курсийн суралцагч)
PTI хөтөлбөрт хамрагдсанаар багш нарын практик туршлагад суурилсан хичээлүүд нь мэдлэгээ богино хугацаанд ахиулахад ихээхэн тус болсон. Үүний үр дүнд 2026 оны Улсын НББ-ийн олимпиадад I курсдээ V байр эзэлсэн. Мөн сурсан мэдлэгээ ашиглан волейболын дугуйлангийн санхүүгийн тайланг хөтөлж, үнэ төлбөргүй суралцах эрх авсан. Эндээс олж авсан мэдлэг, туршлага маань мэргэжлийн хувьд өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, цаашдын зорилгодоо хүрэхэд томоохон түлхэц болсон гэж бодож байна.

Мөнхбаясгалан (II-р курсийн суралцагч)
Сургуулийнхаа ачаар би 2-р курсээсээ эхлэн мэргэжлээрээ ажиллах боломжтой болсон. Одоогоор Social Finance ХХК-д тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байгаа бөгөөд сурч буй мэдлэгээ бодит ажлын орчинд хэрэгжүүлэн туршлага хуримтлуулж байна. Суралцахын зэрэгцээ ажилласнаар мэргэжлийн ур чадвар, хариуцлага, ажлын дадлаа хөгжүүлж чадсан. Ирээдүйн карьертаа илүү итгэлтэйгээр бэлтгэгдэх боломжийг энэхүү хөтөлбөр надад олгосон гэж боддог.
