Элсэлтийн шаардлага

Суралцагчдыг элсүүлэх үйл ажиллагаа нь ил тод, нээлттэй зарчмаар явагдана. Бакалаврын хөтөлбөрийн элсэлт нь өдрийн болон эчнээ гэсэн хоёр хэлбэрээр явагдана. Элсэгч нь өөрийн сонгосон сургалтын хэлбэрийн шаардлагыг хангаж, бүрдүүлэх материалыг хугацаанд нь ирүүлсэн байна.

Өдрийн анги

Ерөнхий боловсролын сургууль төгсөгч болон шинээр бакалаврын боловсрол эзэмших хүсэлтэй элсэгчдэд зориулсан үндсэн сургалтын хэлбэр юм. Суралцагчид ажлын өдрүүдэд танхимын болон практик сургалтад тогтмол хамрагдана.

Тавигдах шаардлага:

•  Бүрэн дунд боловсролтой байх

•  ЭЕШ-ын босго оноо хангасан байх

•  Суралцах идэвх, мэргэжлийн сонирхолтой байх

Эчнээ анги

Ажил хөдөлмөр эрхэлж буй болон давхар суралцах боломж шаардлагатай иргэдэд зориулсан уян хатан сургалтын хэлбэр юм. Хичээл нь оройн болон амралтын өдрүүдээр зохион байгуулагдана.

Тавигдах шаардлага:

•  Бакалаврын боловсролтой байх

•  Суралцах хугацаанд бие даан суралцах чадвартай байх

ЭЕШ босго оноо

Бакалаврын өдрийн ангийн хөтөлбөрт элсэгч нь Элсэлтийн Ерөнхий Шалгалтын дараах хичээлүүдээр босго оноо хангасан байна. Үүнд:

•  Математик

•  Нийгэм судлал

•  Англи хэл

ЭЕШ-ын босго оноо нь тухайн жилийн элсэлтийн журмын дагуу тогтоогдоно.

Бүрдүүлэх материал

Элсэгчид дараах материалыг бүрдүүлнэ:

•  Иргэний үнэмлэхийн хуулбар

•   3×4 хэмжээтэй цээж зураг

•   Бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон дипломын хуулбар

•    ЭЕШ-ын батламж хуудас /бакалаврын өдрийн ангийн хөтөлбөрт/

Элсэлтийн хугацаа

Элсэлтийн бүртгэл жил бүрийн хавар, намрын улиралд зохион байгуулагдана. Хөтөлбөр тус бүрийн элсэлтийн хуваарь, бүртгэлийн хугацааг сургалтын албаны албан ёсны мэдээллээр зарлана.

Онлайн бүртгэл

Элсэгчид цахимаар бүртгүүлэх боломжтой бөгөөд:

•  Онлайн анкет бөглөх

•   Материалаа цахимаар илгээх

•   Сургалтын мэдээлэл авах үйлчилгээг онлайнаар авах боломжтой.

Онлайн бүртгэлийн дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны сувгуудаар дамжуулан хүргэнэ.

Scroll to Top