
Тэтгэлэгийн зорилго:
Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь сурлагын амжилт, идэвхи зүтгэлээрээ манлайлагч оюутан залуусыг санхүүгийн хувьд дэмжих замаар эх орныхоо хөгжилд үнэ цэнтэй хувь нэмэр оруулах чадварлаг мэргэжилтэн болон төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэх зорилготой.
Нөхцөл
• Бакалаврын өдрийн ангид шинээр элсэгч байх
• ЭЕШ-ын өндөр оноотой байх
• Сургуулийн дотоод шалгуур хангасан байх
Хувь хэмжээ
• 100% хүртэлх сургалтын төлбөрийн тэтгэлэг
• 50% хүртэлх сургалтын төлбөрийн хөнгөлөлт
Шалгуур
• ЭЕШ-ын оноо
• Сурлагын амжилт
• Идэвх оролцоо, ур чадвар
• Олимпиад, тэмцээн уралдааны амжилт /шаардлагатай тохиолдолд/
Тэтгэлэг үргэлжлэх нөхцөл:
Сургалтын хугацаанд өндөр амжилт гаргасан, үлгэр жишээ суралцагчдад сурлагын тэтгэлэг болон төлбөрийн хөнгөлөлтийг үргэлжлүүлэн олгоно.
Нөхцөл
• Голч дүнгийн шаардлага хангасан байх
• Хичээлийн ирц, идэвх сайн байх
• Сахилгын зөрчилгүй байх
• Практик болон судалгааны ажилд идэвхтэй оролцсон байх
Шалгуур
• Голч дүн
• Мэргэжлийн ур чадвар
• Судалгаа, практикийн ажлын гүйцэтгэл
Хөнгөлөлтийн хувь хэмжээ болон нөхцөлтийг тухайн жилд шинэчлэн батална.
Холбоо барих
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, М Плаза Оффисын 6 давхарт. /Бөмбөгөр худалдааны төвийн хойно/
Утас: 89601000, 9988 8872, 70151000
