Практикт суурилсан сургалтын арга зүйг улам боловсронгуй болгов. Ажил олгогч байгууллагуудтай хамтын ажиллагааны хүрээг нэмэгдүүлэв. Нягтлан бодох бүртгэлийн үндэс, санхүүгийн бүртгэл, удирдлагын бүртгэл зэрэг гарын ном, сурах бичгийг бэлтгэв.
” Санхүүгийн тайлагнал” гарын авлагыг хэвлүүлэв. ” Хууль ба аудит” гарын авлагыг боловсруулан гаргав.
Санхүүгийн менежментийн гарын авлага гаргав. Сургалтын хөтөлбөрийн үр дүнг баталгаажуулсан төгсөгчдийн анхны үеийг хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэв.
Сургалтын чанарын удирдлагын тогтолцоог сайжруулан хөгжүүлэв. Өртөг гүйцэтгэлийн гарын авлага гарган хэвлүүллээ. Цахим болон сургалтын орчныг боловсронгуй болгов.
Танхим болон цахим хосолсон сургалтыг амжилттай хэрэгжүүлэв. Монголын Үндэсний Тайлагнал Аудит ХХК, Пантер Аудит ХХК, Азуре Хүлүг Аудит ХХК зэрэг байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулав.
PTI хөтөлбөрийг орон даяар өргөжүүлэн хөгжүүлэх зорилт дэвшүүлэв. “Хямралыг хамтдаа давья” аяныг өрнүүлэв.
PTI хөтөлбөрийн элсэгчдийг 100 хувь ажлын байраар хангах гэрээг аж ахуйн нэгжүүдтэй байгууллаа.
Улаанбаатар хот болон 8 аймгийн 1000 гаруй аж ахуйн нэгжид нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг боловсруулах сургалт зохион байгуулав. Такс Тактик компанитай татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний чиглэлээр хамтын ажиллагааг өрнүүлэв.
Смартложик компанитай хамтран санхүүгийн программ хангамжийн хөгжүүлэлтэд ажиллаж эхлэв. Үндэсний хэмжээний бодлогын баримт бичиг боловсруулах төсөл эхлүүлэв. Чех улсын Агроферт компанитай хамтран ажиллах гэрээ байгуулав.
Орхон аймагтт салбар байгуулагдав. Анхны аутсорсингийн ажил эхлэв. Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран ажиллаж эхлэв.
