Тод Санхүү Сургууль
2013 онд нягтлан бодох бүртгэлийн зөвлөх үйлчилгээний төв нэртэйгээр байгуулагдан нягтлан бодох бүртгэлийн Дадлагажуулах хөтөлбөр, Мэргэжил олгох бакалаврын хөтөлбөр, Мэргэшүүлэх (МНБ бэлтгэх) хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл 30 гаруй эрдэмтэн багш нар 700 гаруй суралцагчид 38 дадлагын бааз, 2000 гаруй харилцагч байгууллагатай болон Сургалт судалгааны цогц төв болон өргөжин хөгжиж байна.
МАНАЙ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРҮҮД
- ДАДЛАГАЖУУЛАХ ХӨТӨЛБӨР
Анхан шатны баримтад үндэслэн мэдээлэл боловсруулж санхүү, татвар, нийгмийн даатгалын тайлан бэлтгэх, тайлан уншиж шийдвэр гаргах чадвартай болгоно. Санхүү татварын талаар анхан шатны ойлголт авахыг хүссэн хүмүүс, оюутан сурагчид болон мэргэжлээрээ ажиллаагүй удсан нягтлан бодогч нар хамрагдах боломжтой.
- МЭРГЭЖИЛ ОЛГОХ ХӨТӨЛБӨР БУЮУ БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨР:
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн (ACBSP) хөтөлбөрийн дагуу, ажил олгогчдын шалгуур шаардлагыг хангасан, нягтлан бодох бүртгэлээр мэргэшсэн, ёс зүйтэй, мэргэжлийн төлөвшил, ур чадварыг эзэмшсэн, нягтлан бодох бүртгэлийн бакалаврын зэрэгтэй дадлага туршлагатай мэргэжилтэнг бэлтгэдэг. Бид 2019 оноос эхлэн “Идэр” их сургуультай хамтран бакалаврын РТІ болон эчнээ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.
- МЭРГЭШҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР – МНБ БЭЛТГЭХ
Манай хөтөлбөрт Эдийн засагч, Санхүүгийн менежер, Банкны нягтлан бодогч болон бүхий л нягтлан бодогч нар хамрагдаж болох ба 10 гаруй жилийн туршлагатай багш нар, шалгарсан хөтөлбөрийн дагуу богино хугацаанд Мэргэшсэн нягтлан бодогч цол зэргээ авах боломжийг олгоно.
Үнэт зүйл
– Мэргэжлийн ур чадвар, өндөр ёс зүйтэй боловсон хүчин
– Өндөр түвшинд бэлтгэгдсэн чадварлаг оюутан
– Онол практик хосолсон сургалт
– Байнга хөгжин дэвшиж, үүрэг хариуцлагаа ухамсарласан ёс зүйтэй хамт олон.
Мэргэжил олгох PTI хөтөлбөр
Тод Санхүү Бизнесийн Академи болон Идэр их сургуулийн хамтарсан “PTI” хөтөлбөрийг танилцуулж байна.
PTI хөтөлбөр гэж юу вэ? /Түргэвчилсэн үр дүнд суурилсан сургалт/
Р – Practice: практикт суурилсан чадамж үр дүнг эрхэмлэсэн
Т – Training: мэргэжлийн цогц дадлага эзэмшүүлсэн сургалт
I – Income: суралцангаа мэргэжлээрээ ажиллаж орлого олох боломж
PTI хөтөлбөрийн зорилго:
Үндэсний болон олон улсын дээд боловсролын стандарт, ажил олгогчдын шалгуур шаардлагыг хангасан нягтлан бодох бүртгэлээр мэргэшсэн, хөрвөх болон нийгэмд өрсөлдөхүйц өндөр ур чадвартай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, нягтлан бодох бүртгэлийн бакавлаврын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэхэд оршино.